Dark Light
Нийгэм | 2025-12-22

ОХИН: ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Бусдын тусламж авах, хамтын үйл ажиллагаа явуулах зэрэгт боломжийн эсвэл шударга үнэ төлөхөд бэлэн бай. Нууцлаг төлөвлөгөөнөөсөө болж хүмүүст ихээхэн анхаарал тавих шаардлагатай болно. Гэхдээ мөрөөдлийнхөө амьдралд хүрэхийн тулд бага зэрэг хувиа хичээсэн бөгөөд нарийн тооцоотой байхад илүүдэхгүй байх. 

Үхэр: Шинэлэг салбарт туршлагатай хүмүүсээ амжилт олно. Ахуй амьдралаас таашаал авах хэрэгтэй цаг үе. Бусад хүмүүст өөрийн сайн талуудаа харуулах боломж нээгдэнэ. Харилцааны ур чадвараа ашиглан санхүүгийн гэрээ хэлэлцээрийг ашигтай хийж чадна. Харин бичиг баримтад хуурмаг алдаа гарахаас болгоомжил. Таны хувьд сэтгэл хөөрөл их байна. 

Ихэр: Энэ өдрийн үйл явдлууд танд амьдралын үнэн дүр төрхийг харуулна. Та өөрийн нөлөөгөө улам бэхжүүлж, мэргэжлийн ба хувийн амьдралдаа хэрэгцээтэй хүн гэдгээ баталгаажуулна. Хэрэв та найдваргүй түнш эсвэл найдваргүй ханийг түшиг тулгуураа болгон сонговол бүх зүйл тань нуран унах болно. 

Мэлхий: Элдэв маргаантай асуудлаа шийдвэрлэж чадна. Ухаалаг зан, ажил хэрэгч чанараараа зөв сонголт хийх болно. Бусдын зөвлөгөөг сайн анзаарч, зарим нэгийг нь нухацтай бодож үзэхэд гэмгүй үе. Зарим хүмүүст бүхнийг хаян, зугаа цэнгэл хөөцөлдөх хүсэл төрнө. Гэвч үүнд багагүй мөнгө шаардлагатай гэдгийг ойлго. 

Арслан: Хэтийн төлөвлөгөө боловсруулахдаа анхааралтай бай. Санхүүгийн харилцаа холбоонд нарийн тооцоо тус болно. Санхүүгийн хүнд байдалд орохгүйн тулд гол ажилдаа анхаарал сайн хандуулаарай. Бусдын өмнөөс хариуцлага хүлээхээс зайлсхий. Өөрийн давуу талаа нээн харуул.

Охин: Эрч хүчтэй байна. Хуримтлагдсан ажил төрлийг хялбархан давж гарна. Гэхдээ зуршил болсон арга барилаасаа салж ажлынхаа явцад шинэ туршлагад суралц. Гэртээ сэтгэл санааны тайван орчинд байхыг хичээ. Хоол боловсруулах эрхтэн өвдөх магадлалтай. 

Жинлүүр: Уран бүтээлийн ажил эхлэх, албан тушаал ахиж дэвшихэд таатай өдөр. Шинэ танилтай болох юм уу сайхан уулзалт болж болзошгүй. Танд бүхнээс хамгийн шилдэг байх боломж гарна. Танд шинэ салбарт хүчээ сорих ирээдүйтэй санал ирнэ. Залуу хүмүүс өөрийн эрч хүчээ зөв зарцуулах цаг үе ирж байна. 

Хилэнц: Олон хүнтэй харилцахад таагүй өдөр. Найз нөхөдтэйгөө маргаж магадгүй. Таны эрс тэс байдал, хурц үг сөргөлдөөнд хүргэнэ. Хувийн амьдралдаа шийдвэр гаргалгүй, сэтгэл хөдлөлөө барь. Амьдралын эрч хүч доогуур байх нь таны ажилд нөлөөлөн, уур цухлыг хүргэнэ. 

Нум: Өөрийн хүрээллээ хэт төгс төгөлдөр хэмээн бүү бодож бай. Таныг зохих ёсоор нь үнэлж чаддаггүй, ихэрхүү бардам амиа хичээсэн хүмүүс зам дээр саад болоход бэлэн байна. Таны төлөвлөсөн ажил хэдийгээр тооцоолж байсан шиг их хэмжээний ашиг орлого олж чадахгүй боловч санхүүгийн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байна. 

Матар: Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хүмүүсийн хувьд таатай өдөр байх болно. Гэхдээ олны дотор өөрийгөө чухал дүр мэт аашлах хэрэггүй. Ойр дотнын хүмүүс, түншүүдийнхээ санааг хүндэлж, өөрийн үзэл бодлоо болгоомжтой илэрхийл. Энэ нь хүмүүсийн анхаарлыг татаж болно. Санхүүгийн эрсдэлтэй алхам бүү хий. 

Хумх: Танд хүндрэлтэй асуудал гарсан ч бүү ай. Сэтгэл санааны хувьд хэт ачаалал авахаас зайлсхий. Мөн биеийн хүчний ачааллаа ч багасга. Санамсаргүй алдаа гаргах буруу үг хэллэг хэрэглэх зэргээс болгоомжлохыг од эрхэс зөвлөж байна.

Загас: Хэрүүл тэмцэл, хайр дурлалын үл ойлголцлоос сэргийл. Тэгвэл та өөрийн санаа бодлоо амьдралд түргэн хэрэгжүүлж чадна. Олон сонирхолтой санаа төрж ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар төлөвлөгөө тань хэрэгжиж амжилт олно. Танд туслах сонирхолтой хүмүүсийн дэмжлэгийг авна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21