НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны хурал өчигдөр буюу 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.
Хурлыг ССАЖЗ-ын сайд бөгөөд Соёл, жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны дарга Ч.Ундрам даргалж, холбогдох яам, агентлаг, COP17 Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Уулзалтаар дэд хорооны шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг танилцууллаа.
Хурлаар COP17 үзэл баримтлал, соёл, аялал жуулчлалын нэгдсэн хөтөлбөр, хурал зохион байгуулах талбайн бүсчлэл “Цэнхэр бүс”, “Ногоон бүс”, дэд бүтцийн ажлын явц, зочид буудлын нөөц, захиалга, хоол үйлдвэрлэл, аюулгүй байдал, бүртгэлийн нэгдсэн системийн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэв. Мөн аялал жуулчлалын хөтөлбөр, соёл урлагийн арга хэмжээг тус тус хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.
Тус хурлаар олон улсын өндөр дээд түвшний 10000 гаруй зочид төлөөлөгчид ирэх төлөвтэй байгаа бөгөөд дэлхий дахинд үндэсний өв, соёл урлаг, нүүдэлчин ахуйгаа сурталчлах олон чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм









