Dark Light
Нийгэм | 2025-12-23

ЦАСАН БҮРХҮҮЛ 7 ХУВИАР НЭМЭГДСЭН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 79 хувьд цастай байна. 
Үүнээс Увсын Ховд, Бөхмөрөн, Цагаанхайрхан, Малчин, Ховдын Алтай, Үенч, Хөвсгөлийн Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Өвөрхангайн Гучин-Ус, Булганы Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Түшиг, Орхонтуул, Хүдэр, Мандал, Дархан-Уулын Шарын гол, Хонгор, Төвийн Эрдэнэд 20 см-ээс дээш.
Увсын Өндөрхангай, Сагил, Түргэн, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Сонгино, Тэлмэн, Их-Уул, Алдархаан, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Булганы Тэшиг, Хангал, Сэлэнгэ, Гурванбулаг, Баянхонгорын Жаргалант, Өвөрхангайн Сант, Баянгол, Сэлэнгийн Хушаат, Цагааннуур, Сант, Сайхан, Алтанбулаг, Орхон, Сүхбаатар, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Баянгол, Дархан-Уулын Орхон, Төвийн Угтаалцайдам, Заамар, Цээл, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Өндөрхангай, Түргэн, Баруунтуруун, Зүүнхангай, Батсүмбэр, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Сэргэлэнд 11-20 см, бусад нутгаар 10 см-ээс бага цастай байна. Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдсэн байна. 
Цасны нягт Увсын Өндөрхангай, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Рашаант, Гурванбулаг, Хангал, Өвөрхангайн Баян-Өндөр, Өлзийт, Хайрхандулаан, Гучин-Ус, Сант, Баянгол, Есөнзүйл, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Шарын гол, Хонгор, Төвийн Зуунмод, Угтаалцайдам, Эрдэнэсант, Дундговийн Адаацаг, Сайхан-Овоод 0.25 г/см3-ээс их, төв болон баруун аймгуудын нутгийн зарим хэсгээр 0.20-0.24 г/см3 байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21