Баян-Өлгий аймгийн Өлгий сумд суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож нэг хүн хавчуулагдсан гэх дуудлага мэдээлэл арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:05 цагт онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Өлгий сумаас Цагааннуур тосгоны чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Toyota Crown” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, автомашинд зорчиж явсан иргэн А /27 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн үзүүлж, Цагдаагийн газрын мөрдөгчид тус тус хүлээлгэн өгч ажилласан байна.
Нийгэм | 2025-12-23
|
Зочин [122.201.31.83]
2025-12-23 03:00:38
Бичиж байгаа зүйлээ хянадаггүй юмуу бичиг үсэг тайлагдаагүй юмуу 2 хон өгүүлбэрийг зөв бичих хэцүү байдаг уу
|
|
Deegii [103.212.119.183]
2025-12-23 02:47:10
Mundag bna
|
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм









