Эрлийн үзүүрт Эрдэнэбатынхан олдож, учир битүүлгээр амиа алдсан Террил Атиензагийн ар гэрийнхэн Монголд ирж, хэрэг хуучирдаггүй, хэрээ цайрдаггүйг харууллаа. Эх орон намын даргын өмнөөс ичиж, эх орныхоо нэрийг хичээсэн монголчууд ар гэрийг өмөөрч өмгөөлж, дулаан хувцас, мөнгө төгрөг хандивлаж, сэтгэл санаагаар дэмжлээ. Үйлийн үр эзнээ отно, үлийн цагаан нүхээ олно гэгчээр, үхэл дагуулсан Нүхтийн байшингийн гадаа ар гэрийнхэн нь ээжийнхээ, 14 жилийн дараа зул өргөлөө.
Б.Эрдэнэбатын гэр бүл хэн бүхнийг шүүхэд өгнө гэж сүрдүүлж, Ари Хун гэдэг троллоор үг хэлсэн болгоныг ална шатаана, ална гар утасны цаанаас архирсан болохоос бус хаалгаа ч нээсэнгүй, хандивт ч нэгдсэнгүй, уучлал ч гуйсангүй, хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байсан болохоор хардлага сэжиг улам лавширлаа.
Э.Жаргалан 14 жилийн өмнө гадаадад байсан гэж мэдэгдсэн болохоос бус хилээр гарсан орсон ганц баримт үзүүлсэнгүй. Энэ хооронд ээжийнх нь зүрх, бөөрийг нь сугалж аваад цогцсыг нь илгээсэн Шүүх шинжилгээний гурвын сандал суудал нь ахиж дэвшиж, Сэргэлэн нь гавьяаныхаа тэтгэвэрт гарсан байна.
Бүхэл бүтэн 14 жилийн дараа яагаад үүнийг сөхөх болов гэдэг хардлага сэрдлэг ч их байна.
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад гомдолтой олон хүн байдаг ч энэ бол хүн амины хэрэг. Хүний наймаа, боолчлол мөлжлөг, эд эсийг нь биш эрхтнийг нь бүтнээр авч тоносон адал балмад явдал. Эрэлийн үзүүрт Эрдэнэбатынхан болж, хэчнээн Сэргэлэн байлаа ч хэрэг сэргэсэн.
АДМИН








Нийгэм








