Оюутолгойн зэс, алтыг бүх монгол толгойдоо яаж илүү ашигтай болгох вэ гэж байтал орос нэг толгойд өгөх Оросын Калининград мужийн шүүхийн шийдвэр гарсан байна. Ордонд Оюутолгойн сонсгол, Орос олигархи хурааж авах хоёр үйл явдал яг сайхан ярьж тохирсон юм шиг, яс тас, яг таг давхацсан байна. Энэ өдрүүд Балжиннямтай, Дашнямтай биш ч Батнайрамдалтай, Олег Дерипаскатай, оросоор бол Крепкаядружбатай хоногууд болсон байж мэдэхээр давхцалтай байлаа. Оросын олигархи тэрбумтан Олег Дерипаскагийн “Русал” гэдэг Орос алнаа ч юм уу, Орост аль аа ч гээд байгаа юм шиг энэ компани Рио Тинтотой шүүхдэж, Монголын Оюутолгойн 66 хувийг нэхсэн юм.
Австрал-Оросын QAL компанид “Русал” 20 хувьтай. Үүнийг нь Австралийн засгийн газрын хүчингүй болгосон. “Русал” энэ оны 4-р сарын 11-нд гомдлоо гаргасан. О.Батнайрамдалын гараар Л.Оюун-Эрдэнийн захиалгаар Оюутолгойн сонсголыг 5-р сард санаачилсан. Оюутолгойн сонсгол 12-р сарын 8-наас 12-нд, Оросын арбитрын шүүх 12-р сарын 15-нд шийдвэрээ танилцуулсан юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан өдөр Оросууд их өрөөс 180 сая долларын үлдэгдэлтэй гэж Монголыг Парисын клубт өгч, С.Баярцогт хариуцан 2 хувийнх нь 3,6 сая долларыг төлж байсан удаатай.
Олег Дерипаска нь Борис Ельциний бойжуулсан Оросын төрийн өмчийг авч хөлжсөн олон олигархийн нэг. Монголд банк эзэмшиж, Тавантолгойг 100 сая доллароор авахыг Сү.Батболдод тулгаж явсан том олигархи юм. Калининград хэмээх Оросоосоо алслагдмал Польшийн цаана оршдог мужийн арбитрын шүүх, Монголд болсон Оюутолгойн сонсгол хоёр зүгээр л давхацсан уу, зүгээргүй таарсан уу?
Монголчууд Оюутолгойгоос татвар хураамж, ажлын байр, цалин орлогоос гадна ноогдол ашиг хүртэх эрхтэй. Гагцхүү Рио Тинто нь Оюутолгойдоо өөрөө өөртөө өндөр хүүтэй мөнгө зээлж, менежментийн төлбөр авч, зардал нь тэдний ашиг, бидний аваагүй ноогдол болсоор байгааг өөрчилж засах нь өнөөдөр онц чухал байна. АМНАТ татвараа ахиухан авахын оронд 34 хувь эзэмшиж, эрсдэл үүрүүлсэн эх оронч дүртэй попууд өнөөдөр яагаад ноогдол авахгүй байгааг өөрсдөөсөө асуувал, хариултыг нь сонсъё.
Ингэхэд ногоон номд хэвлэгдсэн нотлох баримтын өөдөөс ногоон шилтэй Оюун-Эрдэнэ аниа ч, өө биш ээ Оюунцацрал эгчийн шүлсний үнэд төр 100 мянган төгрөг тооцож авсан. Нулимуулсныхаа төлөө төсөвт 100 мянгыг оруулсан сэтгүүлчийн хохирлоо тэгж барагдуулсан. Саяын цалинтай бол Та 10 шүлс, 2 сая бол 20 шүлсний хөлстэй хүн шүү.
АДМИН








Нийгэм








