АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон АМГТГ-аас шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай: Өчигдөр зарим шатахуун түгээх станцууд үнийн самбараа өөрчлөөд евро-5 стандартын бүтээгдэхүүн зарж эхэлсэн. 3080 төгрөгөөр зарж эхлээд байна. Зарим нь 2990, 2980 гэх мэтээр үнийн зөрүү харагдаж байна. Үүнтэй холбоотой АИ-92 автобензиний үнэ нэмэгдсэн гэх олон асуулт ирлээ. ОХУ-ын Роснефть компаниас 60 мянган тн бүтээгдэхүүнийг 705 ам.доллароор худалдан авдаг. Энэ нь энгийн 92 буюу евро-2 стандартын бүтээгдэхүүн байдаг. Манай хэрэглээ өнгөрсөн сард гэхэд жишээ нь 75 мянган тн захиалсан. Энэ сард 85 мянган тн захиалан хэрэглэж байна. Үүнтэй холбоотой 25 мянган тн евро-5 стандартын шатахууныг ОХУ-ын зах зээлээс худалдан авч аж ахуйн нэгжүүд нийлүүлж байна. Евро-5 стандартын бүтээгдэхүүний хувьд хамгийн хямд нь Роснефть, Газфром компани 800 ам.доллароор нийлүүлж байна. Нефтий сервес компани 890 ам.доллар, бусад компаниуд 1050 ам.доллароор нийлүүлж байна. Үүнтэй холбоотойгоор евро-5 стандартын бүтээгдэхүүний үнэ зөрүүтэй байгаа юм. Хоёрдугаарт, ОХУ-д автобензиний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Дизель түлшний хувьд мөн энгийн буюу евро-2 стандартын түлшийг 767 ам.доллароор авч байна.
Нийлүүлэлтийн хувьд өндөр дээд түвшиндээ нийлүүлэлтийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээрүүдийг хийж тохирсон хамгийн гол нь бидний захиалгыг гүйцэж үйлдвэрлэх, нийлүүлэх процесс удаашралтай байгаа асуудал бий. Ойрын хугацаанд хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэг амлалтаа өгөөд ОХУ-аас ирсэн төлөөлөгчид өгөөд буцсан. Монгол Улсад нийлүүлэгдэж байгаа АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа. Сүүлийн 5 хоногт 300 гаруй вагон бензин нийлүүлэгдсэн байна. Монгол Улс өдөрт 40 орчим вагон буюу 2000-2400 тн автобензин хэрэглэдэг. Бидний хэрэглэдгээс давсан тоо хэмжээгээр нийлүүлэгдэж байгаа учраас гадуур үүсээд байгаа оочир дараалал удахгүй буурна гэдэгт итгэлтэй байна.
С.ОТГОНБАЯР








Нийгэм









