Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаарх мэдээллийг сонслоо.
Тодруулбал, тус төсөл нь БНЭУ-ын Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1,7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байна.
ГТБҮ-ийн бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэн хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ГТБҮ байгуулах төслийн явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн түүхий тос дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байгааг тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцууллаа.
Хоёр улсын ЗГ хоорондын гэрээний дагуу тус үйлдвэр 2028 онд ашиглалтад орох хэдий ч Засгийн газар болон АҮЭБЯ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлсний үндсэн дээр 2027 оны сүүлд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Уулзалтын үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний хямралын үед бид 95 хувь ОХУ-аас, БНХАУ-аас 5 хувийн хамааралтай буюу энэ салбар 100 хувь гаднаас хамааралтай байна.
Эндээс гарах гарц бол дотоодын нефтийн үйлдвэр. Үндсэндээ таны голлон зүтгэж, миний бодлогоор дэмжиж буй ажил дуусаж байж манай улс шатахууны нийт хэрэглээнийхээ 50 хувийг хангадаг болно.
Одоо бидний гол ажил бол түүхий эдийн асуудал. Түүхий эдийн асуудлыг манай яам ярилцаж байна. Удахгүй “Петрочайна”-тай хэлэлцээр хийгээд ойрын үед шийдэл гаргах байх” хэмээн онцоллоо.
Нэмэлт мэдээлэл өгөхөд,
EPC 01: Технологийн бус барилга байгууламжууд
EPC 02: Атмосферийн болон Вакум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд
EPC 03: Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц
EPC 04: Лицензтэй технологийн байгууламжууд
(EPC - Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт) хийгдэж байна.
АДМИН








Нийгэм









