Улсын төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Цагдаагийн газрын шинэ байр баригдан ашиглалтад орж, нийт албан хаагчдын ажиллах орчин, нөхцөл сайжирлаа.
Энэхүү барилга нь тус цагдаагийн газрын 82 жилийн түүхэн дэх анхны шинэ барилга бөгөөд 2023 оны 09 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдыг Төв аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ахмад албан хаагчдын хамт санал хүсэлт тавьснаар 2024 оны улсын төсөвт тусгагдан бодит ажил хэрэг болж, барилга угсралтын ажил жил гаруйн хугацаанд үргэлжлэн ийнхүү ашиглалтад орлоо.
Шинэ барилгын нээлтэд зориулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон Төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт тус цагдаагийн газрын албан хэрэгцээнд шаардлагатай компьютер, хэвлэгч, дэлгэц зэргийг шийдвэрлэн өгчээ.
АДМИН








Нийгэм









