Dark Light
Нийгэм | 2025-12-23

ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ОХУ-ЫН ИРГЭНИЙГ ШИЛЖҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эх орондоо гэмт хэрэг үйлдэн, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр (2025.12.23) Алтанбулаг олон улсын авто замын шалган нэвтрүүлэх хилийн боомтод хуяглан хүргэж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Тус иргэн нь өөрийн харьяалах улсдаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлж, Монгол Улсад оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн бөгөөд улсын хилээр гаргаж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажиллагааг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Интерполын үндэсний төв товчоо, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран зохион байгуулав.  


Эх сурвалж | Гадаадын иргэн, харьяатын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21