УИХ-ын чуулганы өнөөдөр (2025.12.23)-ийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 84,6 хувиар эцэслэн баталлаа.
Шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх үндэслэлийг тодорхой болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг шүүгдэгчид адил хамаарахаар, мөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болох бөгөөд ингэхдээ прокурор, оролцогчийн саналыг харгалздаг байх зохицуулалтыг тусгажээ.
Мөн шүүх яллагдагч, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон шийдвэр гаргасан бол уг шийдвэртээ тэдгээрийн үндэслэлийг заавал тусгаж байх зохицуулалтыг тусгасан байна. Дээр дурдсан асуудлыг хуулийн төсөлд тусгаж боловсруулсантай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтэд тусгагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж заасныг хүчингүй болсонд тооцох зохицуулалт оржээ.
АДМИН








Нийгэм









