Dark Light
Нийгэм | 2025-12-23

АСРАН ХАМГААЛАГЧГҮЙ АМЬДАРЧ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН СУДАЛГААГ ГАРГАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.  Зөвлөгөөний эхэнд төсвийн орлогын гүйцэтгэл, томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын талаарх мэдээллийг өглөө. Үүний дараа нийслэл, дүүргээс дараах үүргүүдийг өглөө. 
Тухайлбал: 
  • Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар болон  хууль тогтоомжийн хэрэгжилтийг 2026 онд  сайтар хангаж ажиллах 
  • Худалдан авах ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод зохион байгуулах 
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон төрийн хэмнэлтийн хууль болон түүнчлэн худалдан авах ажиллагаатай холбоотойгоор бусад хууль тогтоомжийг сайтар хангаж ажиллах 
  • Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар олголтын асуудлыг яаралтай шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, нөхөн олговортойгоор газар чөлөөлөх, чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах  ажлуудыг эрчимжүүлэх 
  • 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон барилга, байгууламж объектуудыг нийслэлийн өмчид бүртгэх эзэмшилт ашиглалт хамгаалалтыг сайжруулах, эзэнжүүлэн ажиллах 
  • Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэх   
  • Сурагчдын амралтын хугацаанд гал түймэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 
  • Дүүргийн бүтцэд чиг үүргийн дүн шинжилгээ хийж, ажил үүрэг давхардлыг арилгах, төсвийн зардлыг хэмнэсэн бүтцийн өөрчлөлтийн санал боловсруулж танилцуулах,  
  • Асран хамгаалагчгүй амьдарч буй хүүхдүүдийн судалгааг дахин гаргах үүрэг өглөө. 

Эх сурвалж | Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21