Dark Light
Нийгэм | 2025-12-23

НУМ: ХУУЧИН ХАЙР ДУРЛАЛАА САНАГАЛЗАЖ МАГАДГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Харилцаагаа сайжруулахын тулд бусдын үзэл бодолд анхаарлаа хандуулахыг хичээ. Олон нийтийн газар сонирхолтой хүнтэй уулзаж улс төр, нийгмийн бүх л төрлийн асуудлаар ярилцана. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл.
 
Үхэр: Сэтгэл санаа өөдрөг байвал ажлын эрч хүч маш их байна. Үр дүн ч сайн байна. Эрүүл мэндээ анхаар. Эмчийн зөвлөгөө сайтар баримтлахыг хичээ. Таны ажилтай холбоотой гаргасан шийдвэр нь хамтрагчтайгаа эсвэл хайртай хүнтэйгээ харилцах харьцааг хүндрүүлнэ. Гэхдээ бууж өгөхийг яарах хэрэггүй.
 
Ихэр: Хэцүү байдлаас гарахын тулд хэвшмэл бус аргыг зоригтой хай. Зарим хүн ажлаа буюу мэргэжлээ өөрчлөхөөр шийдэх бололтой. Танд эрч хүч байгаа гэдгийг танаас өөр хүн олж харахгүй байсан ч бууж өгч болохгүй. Хэт ядарснаас стресст орж болзошгүй тул болгоомжтой бай.
 
Мэлхий: Өнөөдөр муу санаатны хов жив, хууран мэхлэлт зэрэг нь хүндрэл учруулна. Эрүүл мэндэд асуудал гарна. Эмчилгээ хийлгэхдээ бүрэн цогц үйлчилгээ авахыг хичээ. Цаг улиралдаа тохирсон амин дэмтэй, шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэ. Мөн арьс гоо сайхандаа санаа тавь.
 
Арслан: Өнөөдөр ихэнх хүмүүс уйтгартай, тээнэгэлзсэн байдалтай байна. Өөрийгөө сайн анхаарч хэчнээн хөгжилтэй, эелдэг гэдгээ батлан харуул. Энэ өдөр зоригтой төлөвлөгөө боловсруулах бөгөөд хэдий энэ нь эрсдэлтэй байсан ч оролдоод үзэж болно.
 
Охин: Алсын зорилго тань ажил мэргэжлээ нэг төрлийн хобби болгох боломж өгч магадгүй. Ажил ихэнх цагийг зарцуулахыг шаардах ч гэр бүлдээ зав гаргахыг хичээ. Нөхцөл байдал хэт нийгмийн идэвхтэй байхын эсрэг байна. Эрүүл мэнд тань тавгүй байвал юуны өмнө тайван амарснаар хүч чадлаа түргэн нөхнө. Юу хүсэж буйгаа ойлгож ухаарах цаг гаргавал олж харах болно.
 
Жинлүүр: Ямар нэгэн тулгамдсан асуудлыг шийдэх хэрэггүй. Харин бичиг баримтаа цэгцлээрэй. Олон нийтийн ажлыг хувийн ашиг сонирхолдоо ашиглавал эсэргүүцэлтэй тулгарна. Сэтгэл санаагаа болсон таагүй харилцааны нөлөөнөөс чөлөөлж уртаар амьсгаа ав. Тун удахгүй таны зөв байсныг тэд мэдэх болно. Урьд цагийн таагүй явдлууд таныг болгоомжтой болгоход хүргэнэ. Үүнээс болж хэнтэй ч дотно харьцалгүй, зайгаа барих болно.
 
Хилэнц: Өсөн дэвжих хүсэл мөрөөдөлд саад бэрхшээл гарч болзошгүй. Өнөөдөр таагүй ажилд дайчлагдах бөгөөд зарим тохиолдолд албан тушаалтны дарамтад орох магадлалтай байна. Шийдвэр гаргах эсвэл чухал асуудлыг хариуцахдаа хоосон хийрхлээр хандаж болохгүй.
 
Нум: Хуучин хайр дурлалаа санагалзаж магадгүй. Сонгосон хүнийхээ бусдаас хараат бус байх гэсэн байдалд бүү саад бол. Хуучин өр, эсвэл өв залгамжлах, даатгал зэрэгтэй холбоотой хуулийн асуудлуудаа шийдвэрлэ.
 
Матар: Уран бүтээлийн шинэ арга барил судлахад амжилттай болно. Мөн ажлын шинэ арга барил нэвтрүүлэх, орчин үеийн шинэ тоног төхөөрөмж эзэмшихэд таатай. Нөхцөл байдал нэг хэвийн байхгүй тул хүрээлэн байгаа орчинтойгоо зохицож, бусадтай хамтран зөв ажилла. Хэдийгээр урд нь яг таг шийдэгдсэн мэт байсан боловч бүх зүйл төлөвлөсөн ёсоор болохгүй шинжтэй.
 
Хумх: Хүмүүстэй харьцаа сайжруулснаар ажил ахицтай байж ур чадвар тань ч үнэлэгдэнэ. Материаллаг байдал сайн байна. Хуурамч зангаас санхүүгээ хамгаал. Оройдоо сэтгэлийн хямралтай, уур уцаартай болж мэднэ. Таныг хэрүүл маргаанд хялбархан татан оролцуулж магадгүй.
 
Загас: Та шөнө дөлөөр ч сууж ажиллах шинжтэй байна. Санхүүгийн баримт бичгээ нягталж боловсруулахад онцгой анхаар. Тайлан тооцоо хийх хүмүүс сайн төвлөрөх шаардлагатай. Од эрхсийн байрлал таны оюун ухааныг сайнаар тэтгэнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21