Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 19:39:28 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ.
Газар хөдлөлтийн голомт нь:
- Баян-Өндөр сумын төвөөс баруун хойд зүгт 23 км,
- Баянцагаан сумын төвөөс баруун зүгт 42 км,
- Говь-Алтай аймгийн Чандмань сумын төвөөс зүүн урд зүгт 57 км зайд байрласан байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол, хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан талаарх мэдээлэл ирээгүй байна.
Тус мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн болон Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар-аас өглөө. Холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна
Б.АМАРТҮВШИН







Нийгэм









