Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед халдаж буй дүрс бичлэг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн байна.
Уг бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэс холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Мөн уг үйл явдалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоохоор Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа аж.
Хойшлуулшгүй ажиллагаа болон шалгалтын үр дүнгийн талаар албаныхан олон нийтэд эргэн мэдээлэх юм.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм








