Dark Light
Нийгэм | 2025-12-24

ДЭНЖИЙН МЯНГА ДЭД ТӨВД ДУЛААНЫ СТАНЦ БАРИНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн мянга дэд төвийг байгуулна. Тус дэд төв нь 118.4 га талбайг хамарч, 22500 хүн амд үйлчлэх нийгэм, соёл, спорт, ажил хэрэг, худалдаа үйлчилгээ бүхий бүсийн төв болгон хөгжүүлэхээр тусгагдсан. Гэр хорооллыг оновчтой зохион байгуулж, хөгжүүлэх нь хотын байгаль экологи, нийгмийн хөгжлийг хангах үндэс юм. Мөн Дэнжийн мянга дэд төвд шинээр 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ирэх оноос барина.

Хийн дулааны станцыг нийслэлд анх удаа барих бөгөөд байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчээр хангах төсөл юм. Хийн дулааны станц нь шаталтаас хатуу хог хаягдал үүсдэггүй онцлогтой. Ажиллах хүчний зардал багатай. Энэхүү хийн дулааны станцыг барьснаар бусад дулааны станцын ачааллыг хуваалцаж, айл өрхийн дулааны хүчин чадлыг нэмэгдүүлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21