Бенгалын гал, салютыг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг. Тухайлбал 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ гэмтээж байжээ. Түүнчлэн пиротехникийн хэрэгслийг худалдан, борлуулахыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, мөн Нийслэлийн засаг даргын 662 дугаар захирамжаар хориглосон байдаг.
- Зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх
- Эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх
- Сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх
- Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх
- Цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх
- Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх
- Аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах
- Тухайн обьктын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулах
Иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм








