Dark Light
Нийгэм | 2025-12-24

ХЭҮК: ХОЛБОГДОХ АЖИЛЛАГАА, БАРИМТЖУУЛАЛТЫГ ХИЙЖ ЭХЭЛСЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу 12 дугаар сарын 23-ны 22:30 цагийн үед Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагчид дүрмийн бус харилцаа үүсгэж байгаа талаар бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Тухайн асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийв. 

ХЭҮК: Цэргийн алба хаагч бие биедээ хүч хэрэглэн зодсон үйлдлийг ХЭҮК-оос холбогдох ажиллагаа, баримтжуулалтыг хийж эхэлсэн. Дүрмийн бус харилцааг таслан зогсоох урьдчилан сэргийлэх чиглэлээр УИХ-ын 2022 оны 49 дүгээр тогтоол гарч хэрэгжилтийг жил бүр үнэлж, хянал шалгалт зохион байгуулж, хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгах, нээлттэй сонсголд тайлагнаж байгаа ч зөрчил гарсаар байгаад харамсаж байна. 

Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих, хүч хэрэглэх нь гэмт хэрэг, хүний эрхийн ноцтой зөрчил тул холбогдох байгууллагууд шуурхай шалгаж зохих хариуцлагыг хүлээлгэж байж энэ төрлийн зөрчил бүрэн таслан зогсоогдоно. 

Мөн шат шатандаа дотоод хяналт шалгалтаа сайжруулж, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, соён гэгээрүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээгээ бодитой зохион байгуулах ёстой. 

Шалгалтын үр дүн, нөхцөл байдлын талаар комисс албан ёсоор мэдээлэх болно.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21