Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар: "Татвар төлөгчдийн дансыг шууд хааж албадлага хэрэглэдэг байдлыг халж, зөвлөн туслах чиглэл рүү шилжинэ. 20, 30 мянган жижиг татвар төлөгчдийн дансыг хаалаа гээд шальтай төлөгдөж байгаа юм байхгүй байгаа шүү дээ. Яагаад юмыг дандаа хэтрүүлж мушгиж 20,30 мянгаар нь хаагаад, аль эсвэл санаатай ингэж нийгмийн бухимдлыг төрүүлэх гэсэн ажиллагаа юм уу. 100-аад том татвар төлөгчдийн том татварын нийт татварын өрийн дийлэнх хэмжээ нь байна лээ. Яагаад актын өр зэргийг ялгаж салгадаггүй юм. Яагаад шүүхийн шийдвэргүйгээр хүний өмч хөрөнгөд халдаж байдаг юм гэх асуудал яригдаж байна. Нийгмийг ингэж бухимдуулаад. Төр засгийн зүгээс бусад улс орнуудын татварын байцаагч нь татвар төлөгчидтэйгөө нягтлан бодох бүртгэлийн зөвлөх шиг нь тусалж дэмжиж ажиллаж, асуудал хүндрэлийг нь шийдэхэд тусалдаг. Юунаас болоод татвар төлөхөд саад учраад байгаа, яаж дэмжвэл энэ хүн бизнес нь амжилттай явж татвараа төлөх юм гээд. Дансыг нь хаагаад хаячихаар яаж тэр хүн яаж татвараа төлөх юм? Татварын маргаан таслах зөвлөл нь үр ашигтай ажилладаг, эрүүл саруул механизм бий болгох хэрэгтэй" гэлээ.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм







