Dark Light
Нийгэм | 2025-12-24

ҮНЭТ ЭДЛЭЛ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд хулгайд алдсан” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 37 настай, эрэгтэй, “С” уг хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон баривчиллаа. Уг этгээдийг баривчлах ажиллагаа явуулах үед эд мөрийн баримтаар үнэт эдлэл, булган шуб зэргийг хураан авав.

Дээрх этгээд нь Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг лангуунаас үнэт эдлэл, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс булган шуб хулгайлсан болох нь тогтоогдоод байна. Иймд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг ирдэг та бүхэн өөрийн бараа бүтээгдэхүүнээ ил, хараа хяналтгүй орхихгүй байх, эргэн тойрондоо хяналтын камер суурилуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21