Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Миний яриаг гуйвуулаад яваад байх шиг байна, ББСБ-тай холбоогүй. 2020 оны сонгуульд МАН орохдоо банкны хүүг буулгана гэсэн бодлогыг барьж орсон. Түүнээс хойш монгол банк дээр арга хэмжээнүүд авч, банкны хүүг буулгах хөтөлбөр хэрэгжсэн. Энэ хөтөлбөрөөр үр дүн гараагүй. Монгол банк зах зээлийн журмаараа банкны хүүг бууруулах ёстой гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлээд, өрсөлдөөн бий болгож, зээл нь өөрөө хүү нь болоод доошоо бууна гэсэн бодлогыг барьдаг. Өнөөдрийг хүртэл бодлогын хүү дээшээ доошоо хөдөлж байгаа ч гэсэн, зээлийн хүү хөдлөөгүй байгаа. Монгол банкны ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаатай холбоотойгоор банкин дээр, санхүүгийн зах зээл дээрх тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг хийнэ гэсэн амлалтуудыг авсан. Үүнтэй уялдуулаад МАН-ын барьж байсан бодлогыг уялдуулаад зээлийн хүү буулгах асуудлуудыг санаачилна, дэмжээрэй гэсэн асуудлуудыг тавьсан.
Эдийн засагчид хоёр хуваагдаад байна. Нэг хэсэг нь зах зээлээр явах ёстой гэж үзэж байгаа, нөгөө хэсэг нь банкны хүүг механикаар барьж явуулах ёстой гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл банкны хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэх асуудлыг хууль санаачлах боломжтой гэж үзэж байгаа. Тиймээс ямар ч байсан хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Он гараад хаврын чуулганаар амжуулж хуулийн төсөлд оруулж ирье гэсэн бодолтой байна. Урьд нь АН-ын гишүүн С.Эрдэнэ энэ хуулийг санаачлаад, улс төр орж ирээд, хойш нь тавьсаар байгаад өргөн баригдсан хууль хэлэлцэгдээгүй удаа бий. Энэ хуулийн төсөлтэй ижил төстэй хуулийг өргөн барьсан. Нийт 76 улс оронд зохицуулалтуудыг хийж байгаа. Мөнгө хүүлэхтэй холбоотой асуудлыг зайлшгүй арга хэмжээ авах ёстой. Энэ бол тодорхой хэмжээний мөнгөн хүүгийн дарамтаар ард иргэдийг шууд мөлжих гэсэн үг үсэгтэй орж ирж байгаа. Зайлшгүй мөнгө хүүлэхтэй холбоотой асуудлыг сөхөх хэрэгтэй болж байна. Улс орнуудыг харж байхад бодлогын хүү дээрээс 4 хувь нэмэгдэж явдаг юм байна. Бид нар бодлогын хүү 12 хувь, 4-ыг нэмээд 16 болох юм байна, нэмээд банкны өөрсдийн үйл ажиллагааны зардал, ашиг зэргийг нэмээд 4-6 хувь, нийт 20 хувийн хүү байна. 20 хувиас дээшээ өсөхгүй гэдэг байдлаар банкны хүүг хязгаарлаад явбал банкны өөрийн ашиг хөдлөхгүй, хадгаламж хөдлөх бүрэн бололцоо байна. Нийт Монгол улсын хадгаламжийн мөнгөн дүнгийн 90 орчим хувийг 5 орчим хувийн хадгаламж эзэмшигчид эзэлж байгаа гэсэн дүн байгаа. Хадгалж байгаа хадгаламж эзэмшигчид маань хадгаламжийн хүү үүнтэй уялдаад буух юм бол зах зээл рүү мөнгөө оруулах боломж бололцоотой гэж эдийн засагчид үзэж байгаа.
Банкны зээлийн хүү буурвал, эдийн засагт оруулах үр өгөөж асар их байгаа. Ажлын байрыг төр бий болгохгүй, ААН, иргэд өөрсдөө л бий болгоно. Аж ахуй хөл дээрээ босох, үйлдвэрлэл хөгжих гол зүйл бол мөнгөний эргэлт хэрэгцээ. Банкны хүү буувал, ББСБ-ын хүү уялдаад бууна.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм








