Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги нь аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай боллоо.
Тус барилга нь орчин үеийн стандартад нийцсэн төмөр бетон карказ, төмөр металл фасадтай, 1100 гаруй ам.метр талбайтай, том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины зогсоолтой гэдгээрээ онцлог юм.
Ингэснээр алба хаагчдын ажиллах орчин, техник хэрэгслийн хадгалалт, бэлэн байдлыг сайжруулж, хил орчмын бүсэд тохиолддог гамшгийн үед үзүүлэх хариу арга хэмжээний чадавхыг бодитоор нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги нь хөрш зэргэлдээ Баян овоо, Манлай сумдын 50 мянга гаруй иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажилладаг юм.
|
Эх сурвалж
| ОБЕГ
|
АДМИН








Нийгэм








