УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.24/-ийн хуралдаанаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд тусгуулах олон нийтээс ирж байгаа өргөдөл, саналыг эрэмбэлж, шаардлагатай асуудлаар хүний эрхийг хангах хяналт шалгалт хийх цаглавар батлах асуудлыг хэлэлцлээ. Хууль тогтоомжийн биелэлтэд үр дагаврын үнэлгээ хийх, олон нийтийн эрх ашгийг хангаж ажиллахын тулд хуулийн хэрэгжилт, хийдлийг засахад Өргөдлийн байнгын хорооны санал санаачлаг чухал гэдгийг гишүүд онцоллоо.
Цаглаварт Хөдөлмөрийн аюулгүй байдлаар хяналт шалгалт хийх С.Эрдэнэбат нарын УИХ-ын гишүүдийн саналыг дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын гаргасан Хүний эрхийг хангах, хууль тогтоомжийн давхардлыг арилгах, үр дагаврын үнэлгээ хийх гурван саналыг дэмжиж цаглаварт орох боллоо. УИХ-ын гишүүн О.Саранчулуун Хөдөлмөр эрхлэлтийн сангийн сүүлийн таван жилийн орлого, зарлагад хяналт хийх, Эрүүл мэндийн сангийн хөрөнгөд хяналт шалгалт хийх, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой гаргасан саналууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хүртээмжтэй болгох хяналт шалгалтын ажлуудыг хийх санал гаргасан байна. Эдгээр саналаас гурван санал цаглаварт тусахаар болж дэмжигдлээ. УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ЕБС-уудын багшийн хомсдол, ажлын байрны ачаалал, хөгжих асуудлыг нягтлах, Үдийн хоол цайны чанар стандартаар санал гаргасан. Гишүүдээс гаргасан саналыг Өргөдлийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.
АДМИН








Нийгэм







