“Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөний төсөл” болон “Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цаглавар”-ыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө.
Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн нэгтгэж, арга хэмжээ зохион байгуулах газар, хугацааг тогтмолжуулах чиглэлээр нэгдсэн бодлогоор дэмжиж, зохион байгуулалтыг чанаржуулж ажиллахыг анхаарууллаа.
Мөн өвлийн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх, улирлын хамаарлыг хэрхэн багасгах асуудлыг хэлэлцэж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудтай хамтран үнийн хөнгөлөлт бүхий “Winter sale” буюу “Хямдралын сар” аян зохион байгуулах, хил дамнасан, хил орчмын аялал жуулчлалыг цаг алдалгүй нээж, хөгжүүлэх, хил залгаа улсуудын хотуудаас аймаг орон нутаг руу шууд нислэг бий болгох, гадаадын агаарын тээврийн компаниудын захиалгат нислэг үйлдэх хүсэлтийг дэмжих, өвлийн төрөлжсөн арга хэмжээнүүдийг бодлогоор нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй зарим асуудлыг салбар дундын зохицуулалтаар шийдвэрлэж ажиллах үүрэг өглөө.
АДМИН








Нийгэм








