Dark Light
Нийгэм | 2026-01-15

МӨСӨНД ЦӨМӨРСӨН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өчигдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 15:15 цагт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны “Мэргэний үзүүр ” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км-т, Хатгал тосгоноос хойд зүгт 10 км/-т Хатгал тосгоноос Хүслийн хадны чиглэлд мөсөн дээгүүр зорчиж явсан TOYOTA HARRIER  загварын автомашин  /дотроо 3 хүнтэй/ арын 2 дугуй нь мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 7 алба хаагч, Хатгал тосгоны цагдаагийн тасгаас 2 алба хаагч, нийт 9 алба хаагч ажиллаж TOYOTA HARRIER  загварын автомашин мөсний хонхор руу орж тэнхлэгээрээ тээсэн  байсныг 16:13 цагт татаж гарган автомашиныг эзэмшигчид хүлээлгэн өглөө. 
Хүслийн хад, Ханх, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Чандмань-Өндөр сумдын чиглэлд мөсөн замаар зорчих боломжгүй, гол мөрөн, нуурын мөс автотээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагахыг ард иргэдэд анхааруулж байна. 
Мөн энэ чиглэлд буюу Хүслийн хад, Мэргэний үзүүрт гарсан цагаан хилэнд хориглох тэмдэг байршуулаад байна.

Эх сурвалж | Хөвсгөл Онцгой байдлын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07