Dark Light
Нийгэм | 2026-01-15

СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан ажиллаж байна.
Харин тус яамнаас боловсруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүний саадгүй байдал, хүртээмжийн асуудлыг сайжруулахад чиглэсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун боловсронгуй болгож, батлуулахаар ажиллаж байгаа юм.
Тэрбээр тус яаманд ажиллаж Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх хуулийн төслийн үзэл баримтлал, бүтцийг танилцуулж, туслах технологи, хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй хүргэж ажиллах, бизнес эрхлэлтийг дэмжсэн бүтээгдэхүүний шошгыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтад дэд сайд Б.Солонгоо, Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул болон яамны холбогдох газар хэлтсийн дарга мэргэжилтнүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Протез, ортопедын үйлдвэр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд тус тус оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан Дохионы хэлний тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлуулах ажлыг эрчимжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07