Дундговь аймгийн “Нарны хүлэг” Морин спорт, уяачдын холбооны VIII бага хурал 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдаж, хурлын төлөөлөгчдийн 81 хувийн саналаар Сосорын Мөнхбатыг тус холбооны тэргүүнээр сонгосон байна.
Түүнчлэн Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” Морин спорт, уяачдын холбоо ээлжит бага хурлаа 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдуулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Л.Батболдыг холбооны тэргүүнээр сонгожээ.
Үүнтэй холбогдуулан ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж хоёр аймгийн тэргүүнүүдийг батламжилж хууль, дүрэм, журмаар олгогдсон бүрэн эрх, үүргийг чанд хэрэгжүүлж, аймгийн нийт уяачид болон уралдаанч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, морин спортын боломжит төрлүүдийг хөгжүүлэн бэхжүүлэхэд манлайлал үзүүлж ажиллахыг онцлон үүрэг болгож, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

|
Эх сурвалж
| Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо
|
АДМИН







Нийгэм







