Dark Light
Нийгэм | 2026-01-15

"БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ДЭД ТӨСӨЛ"-ТЭЙ ТАНИЛЦАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба 1 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт хэрэгжиж буй "Бөөр шилжүүлэн суулгах дэд төсөл"-тэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээлэл өглөө.
Уулзалтад УХТЭ-ийн удирдлагын баг болон Бөөр шилжүүлэн суулгах дэд төслийн гишүүд оролцож бөөр шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээ нэвтрүүлэхтэй холбоотой төслийн танилцуулга, бэлтгэл, бэлэн байдал, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, халдварын хяналт, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын асуудлаар санал солилцов.
Мөн Эмнэлгийн орчин, дэд бүтэц, мэс заслын болон хэвтэн эмчлүүлэх тасгуудын бэлэн байдалтай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах чиглэл, сайжруулалтын талаар мэргэжлийн зөвлөмж өгсөн юм.
Энэхүү уулзалт нь бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг улсын хэмжээнд хүртээмжтэй болгох, иргэдийг өндөр түвшний тусламж, үйлчилгээг эх орондоо авах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой алхам боллоо. Цаашид талууд хамтын ажиллагааг шат дараатайгаар өргөжүүлж, эмчилгээ нэвтрүүлэх бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж | Эрүүл мэндийн хөгжлийн төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07