Хөвсгөл нуурын мөсний зузаан хүн мал, машин техник явах хэмжээнд хүрч нягтаршиж бэхжээгүй, хар цагаан хил ихтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байгаа хэдий ч иргэд, тээвэрчид, аялагч, амрагчид тус нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдсээр байгаа юм.
Хатгал тосгоны захирагчийн алба, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Хатгал тосгоны Цагдаагийн хэлтэс, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хамтран иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын постыг ажиллуулаад байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид, аялагч амрагчид та бүхэн алба хаагчдын тавьж буй шаардлагыг даган биелүүлж, хориглох тэмдэг тэмдэглэгээ байршуулсан эрсдэл өндөр газруудаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
|
Эх сурвалж
| Хөвсгөл Онцгой байдлын газар
|
АДМИН







Нийгэм







