Нийслэлийн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Туулын хурдны зам” төслийн нөлөөлөлд 112 нэгж талбар өртсөн. Өнөөдрийн байдлаар 17 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд газар чөлөөлөлтийн явц 15 хувьтай үргэлжилж байна.
Мөн төслийн талбайд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн баг, 40 гаруй машин техник, механизмтайгаар хаврын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар төслийн түр барилга байгууламж болон барилгын бэлтгэл ажил 32.4 хувьтай үргэлжилж байгаа юм. Энэ хүрээнд ажилчдын байр, оффис, туршилтын лабораторийн зориулалт бүхий барилга, бетон зуурмагийн үйлдвэрийн суурийн ажил зэрэг байгууламжуудыг барьж буй. Түүнчлэн түр байх зориулалт бүхий үйлдвэрлэлийн талбайн барилга болон технологийн зам барьж байгаа юм.
Нэмэлтээр геодезийн хэмжилт бүрэн дуусаж, инженер-геологийн судалгааны хүрээнд 40 цооног өрөмдөж, хөрсний нарийвчилсан шинжилгээг хийжээ. Уг ажлын гүйцэтгэл 56.9 хувьд хүрсэн байна. Мөн авто зам, гүүр хоолой, үерийн далангийн нарийвчилсан зураг төслийн гүйцэтгэл 92.9 хувьтай байна. Төслийн газар шорооны ажлыг ирэх гуравдугаар сарын 15-наас эхлүүлэх бол гүүр хоолойн барилгын ажлыг дөрөвдүгээр сарын эхэн үеэс хийхээр төлөвлөжээ.
АДМИН








Нийгэм







