БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2026.01.16 / БААСАН ГАРАГ/
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР
- Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
- Наран ургах, шингэх: 08.36-17.27
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Сансар
- Суудал: Төмөр
Аргын тооллын 1 сарын 16, Сугар гараг. Билгийн тооллын 28, Гар одтой, цагаан бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм







