Dark Light
Нийгэм | 2026-01-15

МАТАР: ТА ӨНӨӨДӨР ЭРЧ ХҮЧИЙГ МЭДЭРНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Цаг үеийн үйл явдлын ард үлдэхийг хүсэхгүй байгаа бол олон саад бартааг даван туулах сэтгэлийн хаттай бай. Та амьдралдаа илүү уян хатан хандах хэрэгтэй ч зарим зүйл дээр байр сууриа хатуу барь. Тогтворгүй зан чанар тань одоогийн нөхцөл байдлаас зугтаж буйн илрэл байж болох юм. Өөрийн эрч хүчинд тулгуурлан асуудлыг нэг мөсөн шийдвэрлээрэй. 

Үхэр: Од эрхэсийн зүгээс таатай мэдрэмж ирж танд тус дэм болно. Өөрийн зөн совиндоо итгэ. Нөхцөл байдал хүмүүст хүчтэй мэдрэмж төрүүлж, анхааралтай байхыг шаардана. Та гарцаагүй чиглэх ёстой замаа олж чадна. Учир нь таны зөн совин маш хүчтэй байна. Гэхдээ өөртөө эргэлзэхээс болгоомжил. Биеийн эрч хүч тань шавхагдаж байгаа бол хангалттай сайн унтаж амарч байгаа эсэхдээ анхаараарай. 

Ихэр: Тусламж хүссэн тоо томшгүй хүсэлтүүд толгойн өвчин болно. Гэхдээ зарим дуудлага танд хүн чанарын гайхалтай үнэ цэнийг мэдрүүлэх болно. Оргил өөд өгсөхөд олон зүйлийн сорилттой тулгарна. Хамт инээлдэж хөхрөн, ойр дотно байгаа ч бүрэн итгэхэд хэцүү хүн эргэн тойронд бий болно. Өөртөө доош буух боломжийг бүү олго. Үзэл бодолдоо үнэнч байж найз нөхдийнхөө муу талаас илүүтэй авьяас чадварыг олж хар.

Мэлхий: Хүмүүс таны уур бухимдлыг төрүүлж башир аргандаа оруулахыг хичээнэ. Харин ухаалаг хүмүүс зөрчил маргаан, санал зөрөлдөөнийг үл тооно. Хувь хүний зөв боловсон байдалд анхаарвал хэцүү байдал аяндаа ард хоцрох болно. Хийх ёстой зүйлээ л хийж цагийг өнгөрөөх хэрэгтэй. Сайхан сонголт хийж, боломжийн үнээр сэтгэлдээ таарсан зүйлс худалдан авч чадах тул дэлгүүр хэсэхийг зөвлөж байна. 

Арслан: Удаан хугацаанд их хүч хөдөлмөр зарцуулсан ажилд тань асуудал үүсэж магадгүй. Хэрвээ та үүнийг шийдэж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө ав. Заримдаа бодсон зүйлээ эсрэгээр нь хийх нь эерэг үр дүн авчрах тохиолдол байдаг. Санаандгүй танилаас болоод долоо хоногийн сүүл үеийн төлөвлөгөөг хойш тавихаас өөр аргагүйд хүрнэ. Юу ч болж байсан уурлаж бухимдах хэрэггүй. 

Охин: Одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун бус байгаа бол амьдралдаа өөрчлөлт хийхэд төгс цаг үе. Ажил эсвэл сургуулиа өөрчлөхөөр шийдэх бололтой. Энэ талаар нөлөө бүхий, амжилттай танилтайгаа ярилцахыг зөвлөж байна. Эртнээс сонирхсон эд зүйлээ худалдаж авах хүсэлтэй болно. Чухал харилцааг хэвийн аятайхан үргэлжлүүлэхийн тулд тайван байж, хэн нэгэнтэй эвлэрэх хэрэгтэй бол одоо л тэр цаг.

Жинлүүр: Танд өрсөлдөөнтэй салбарт ажиллах нь таалагдана. Үнэ ханшийн хэт хэлбэлзлээс болж их мөнгөөр аз турших хүсэл нэмэгдэх бололтой. Аз сорьсон хөрөнгө оруулалт хийх нь одоо ашигтай байж болох ч төсөөлж байснаас чинь илүү эрсдэлтэй байж болно. Бусад хүмүүстэй ярилцаж байж шийдвэртэй алхам хий. Бодит төлөвлөгөө гарга. Амралтаа аван дулаан оронд аялахыг хүсэж байгаа бол билетээ захиалах цаг үе.

Хилэнц: Бизнесийн хэлэлцээр хийхдээ өөрийн зөн совиндоо итгэнэ. Гэхдээ мухар сүсгээс болж алдаа гаргаж болзошгүй. Үүнээс сэргийлж чадвал өнөөдөр маш үр бүтээлтэй байна. Танд шударга бус хандаж байгаа хүмүүс байж магадгүй бөгөөд холбогдох мэдээллийг сайтар шалгах нь өөрийгөө эрсдэлээс хамгаалах боломж өгнө. Чухал уулзалтад орохоосоо өмнө хүсэж буй үр дүнгээ сайтар бод. Хэрвээ та тодорхой зорилготой бол амжилттай байна. 

Нум: Өөрийн хүсэл эрмэлзлэлээ дага. Бизнесийн харилцаанд бусдад бүү хэт итгэ. Төлөвлөгөө тань өөр хүмүүст ашиглагдаж чадахгүй гэдгийг мэдэх хүртлээ хэнд ч битгий ярь. Хөрөнгө мөнгөө хэт их үрэх нь данс улайхад хүргэж болох юм. Гэвч энэ талаар хэтэрхий санаа зовох хэрэггүй. Хэрэгтэй үед нь сэтгэлийн баяр баяслыг авчрах үнэ цэнтэй худалдан авалт хийж болно. 

Матар: Та өнөөдөр эрч хүчийг мэдэрнэ. Сэтгэл санаа сайхан байна. Аялал зугаалгаар явж, танилын хүрээгээ тэлэн, их зүйлсийг сурч мэдэх боломжтой. Орчин үеийн техник технологитой харьцах мэдлэг чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэхдээ биедээ ачаалал өгөх, архи согтууруулах ундаа хэрэглэх зэргийг хязгаарла. Та өөрийгөө ялан дийлж, сэтгэлээр унахгүй байвал амьдралдаа маш том алхам хийх боломжтой гэдгийг санаарай.

Хумх: Таны дотор сайхан хүсэл тэмүүлэл оргилно. Сайн үйл бүтээх ажил төлөвлөх, дотно хүмүүстээ гэнэтийн бэлэг барих зэрэгт сайн. Зардал төсвөө төлөвлөх тухай бодож үз. Санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэж цэгцэл. Зорилгуудаа эмх цэгцтэй болгосноор хүссэн газартаа хүргэх бодит нөхцөлийг бий болгож чадна. Нөхцөл байдлыг удирдах бус нөхцөл байдалд тохируулж өөрийгөө өөрчил. 

Загас: Өнөөдөр найз нөхөд, харилцаа холбоо болон урт хугацааны зорилгоо тодорхойлох сонголт хийнэ. Таны нийгмийн харилцаанд орох итгэл нэмэгдэж, шинэ хүмүүстэй танилцах боломжтой болно. Гэхдээ яаран хөдлөлгүй, оновчтой алхмуудыг хий. Хэлэх үгээ сайн бэлдэх хэрэгтэй. Мөн хожим таагүй үр дагавар дагуулах үйлдэл хийж болзошгүй тул илүү хянамгай байгаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07