Dark Light
Нийгэм | 2026-01-15

433 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ 25 ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт онцгой байдал, бүсчилсэн хөгжил, чөлөөт бүс, стандартчилал, хүнсний аюулгүй байдлын салбар дундын бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.
2025 онд улсын хэмжээнд 5171 гамшиг, осол бүртгэгдэж, 55.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд Засгийн газар гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг шинэчлэх, орон нутгийн чадавх, техник тоног төхөөрөмж, сургалт, дадлагыг сайжруулах бодлого баримталж байна.
Бүсчилсэн хөгжлийн хүрээнд эдийн засгийн 7 бүсэд 221 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 433 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 25 төслийг эхлүүлээд байгаа. 2026 оны төсөвт бүсийн хөгжилд 96 тэрбум төгрөг, нийгмийн үйлчилгээний 153 барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг тусгасан.
Мөн чөлөөт бүсийг экспорт, логистик, үйлдвэрлэлд чиглүүлэн хөгжүүлэх, эрх зүй, дэд бүтцийг шинэчлэх, “Шинэ хоршоо” хөдөлгөөний дараагийн шатанд нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээ байгуулах зорилтыг дэвшүүлсэн байна.
Стандартчилал, хэмжил зүй, итгэмжлэл, хүнсний аюулгүй байдлын салбарт бүсийн лаборатори байгуулах, эталоны чадавхыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг цахимжуулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Шадар сайд онцоллоо.
Шадар сайд аймаг, нийслэлийн удирдлагуудыг гамшгаас урьдчилан сэргийлэх, бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтэд манлайлалтай ажиллахыг уриалж, 2025 оны хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт дунджаар 81 хувьтай байгааг дурдсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07