Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээврийн ачааны автомашин онхолдсон байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 15-ны өдрийн 21:09 цагт дүүргийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн "Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл автозамын хажуу тал руу онхолдож 16 тонн дизель түлш асгарсан байсныг хамгаалалтад авч, удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан байна. Тухайн тээврийн хэрэгслийн ачиж явсан түлшийг нэгдүгээр сарын 16-ны өдрийн 00:07 цагт “Hyundai Trago” загварын тээврийн хэрэгсэлд соруулж шилжүүлэн ачиж дууссан. Тээврийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, Хан-Уул дүүргийн тохижилт, цэвэрлэгээ хариуцсан “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-ын ажилтнууд асгарсан түлшийг саармагжуулах, хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.
|
Эх сурвалж
| ОБЕГ
|
АДМИН







Нийгэм







