Dark Light
Нийгэм | 2026-01-16

ӨЧИГДӨР ШӨНӨ -48 ГРАДУС ХҮРЧ ХҮЙТЭН ХОНОЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 01-р сарын 15-ны 08 цагаас 01-р сарын 16-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээг танилцуулж байна.
 
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 80 хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Сэлэнгийн Бугантад 36.0 см, Зэлтэрт 31.0 см, Орхонд 26.0 см, Зүүнбүрэнд 25.0 см, Увсын Хяргас 28.0 см, Ховдын Үенч, Алтай, Завханы Тэс, Увсын Малчин, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Хушаат, Баянгол, Дархан-Уулын Шарын гол, Дархан, Орхон, Хонгор, Төв аймгийн Угтаалцайдамд 20.0-24.0 см, бусад нутгаар 1.0-19.0 см цасан бүрхүүлтэй байна.
 
Хур тунадас: Өнгөрсөн хоногт Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Булган, Өмнөговийн хойд, Архангайн баруун өмнөд, Өвөрхангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 0.0-3.0 мм цас орсон байна.
 
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр зүүн аймгуудын нутгаар 1-9 градусаар дулаарч, бусад нутгаар 1-16 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -25…-33 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -18...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-9 градус, бусад нутгаар -10…-17 градус хүйтэн байв.
 
Хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө нийт нутгаар 1-26 градусаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Байдраг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -38...-48 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -32...-37 градус, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -26...-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13...-19 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн хоносон байна.
 
Салхи: Нутгийн хойд хэсгээр секундэд 3-8 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12 метр, говийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын өмнөд хэсгээр секундэд зарим үед секундэд 14-18 метр хүрч ширүүсэв. 
 
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт 0.0-0.9 мм цас орсон. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр -18 градус, өнгөрсөн шөнө 7-11 градусаар хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -40 градус, бусад хэсгээр -31 градус хүйтэн хоносон байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07