Dark Light
Нийгэм | 2026-01-16

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 25-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
 
16-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна.
 
Хур тунадас: 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-18-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 16-21-нд ихэнх нутгаар хүйтэн хэвээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -45...-50 градус, өдөртөө -34...-39 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -19...-24 градус, бусад нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна. 22-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй. 
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
 
Агаарын температур: 16-21-нд хүйтэн хэвээр Яармаг-Сонгины орчмоор -36...-41 градус, бусад хэсгээр -30...-35 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч бага зэрэг суларна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22