Dark Light
Нийгэм | 2026-01-16

“ХЯТАД-МОНГОЛЫН ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хятад-Монголын цагаан сарын үзэсгэлэн” худалдаа 2026 оны 1 дүгээр сарын 16-наас 25-ны өдрүүдэд Эрээн хотын олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна.

БНХАУ-ын “Hiromasa Convention” үзэсгэлэнгийн компаниас 7 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд хоёр улсын 130 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж байна. Үүнээс Монгол Улсын 30 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгч (ЖДҮ) өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээрээ экспортын зах зээлд хүч үзэж байгаа юм.

Монгол талаас: Байгалийн гаралтай эко бүтээгдэхүүнүүд болох ноос ноолууран нэхмэл хувцас, арьс ширэн гутал, цүнх, гар хийцийн болон оёмол дээл, гоёл чимэглэл, үнэт эдлэлээс гадна эрүүл мэндийн ач холбогдолтой хатаасан мах (борц), байгалийн зэрлэг жимсний цай зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг дэлгэжээ.

Хятад талаас: Цагаан сарын баярын бэлтгэлд зориулсан гэр ахуйн өргөн хэрэглээний бараа, ухаалаг төхөөрөмж, гал тогооны хэрэгсэл болон хүнсний бүтээгдэхүүн, чихэр, нарийн боов, амтлагч зэрэг баялаг сонголттойгоор оролцож байна.

Цагаан сарын баярыг угтан худалдан авалт эрс нэмэгддэг энэ үед зохион байгуулагддаг уг үзэсгэлэн нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зардал багатайгаар Монгол бараа бүтээгдэхүүнийг таашаан сонирхдог зах зээлд шууд хүрч, борлуулалтаа нэмэгдүүлэх төдийгүй шинэ түнш, харилцагчтай болох бодит боломжийг олгодог билээ.

Үзэсгэлэн худалдаа 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07