Dark Light
Нийгэм | 2026-01-16

ЕРӨНХИЙЛӨГЧ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын удирдах ажилтнуудын 2026 оны нэгдсэн зөвлөгөөн үргэлжилж байна. Өнөөдрийн арга хэмжээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга  Ж.Болд тэргүүтэй цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цагдаа, дотоодын цэргийн удирдах албан тушаалтнуудад хандан хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. Үүнд: 
  • Нэгдүгээрт, цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг орчин үеийн техник технологийн хөгжлөөс хоцроолгүй, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологид суурилсан, урьдчилан сэргийлэх чадвар бүхий орчин үеийн байгууллага болон хөгжүүлэхэд  бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах;
  • Хоёрдугаарт, улсын аюулгүй байдал, иргэдийн амар амгалан байдлын эсрэг чиглэсэн кибер халдлага, олон нийтийн сүлжээн дэх хууль бус үйлдлийг таслан зогсоох, нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулж, мэргэжлийн хүний нөөц, техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажиллах;
  • Гуравдугаарт, нийт бие бүрэлдэхүүнийг хүний эрхийн мэдрэмжтэй, ёс зүйтэй, шударга, манлайлагч байхад анхаарч нийгэмд эерэг, зөв үлгэр дуурайлал үзүүлдэг байх арга хэмжээг тогтмол зохион байгуулан хэрэгжүүлж, залуу боловсон хүчнийг тогтвор суурьшилтай, ирээдүйдээ итгэлтэй,  өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлэх;
  • Дөрөвдүгээрт, цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллага, тусгай нэгж, анги, салбар нийт бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт бэлтгэл, техник тусгай хэрэгслийг олон улсын жишиг стандартад хүргэх, энэ чиглэлд гадаад хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлж, бодит ахиц дэвшил гаргахад анхаарах;
  • Тавдугаарт, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, онц байдал болон онцгой нөхцөл байдлын үед харилцан ажиллах чадавхыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хамтын ажиллагааны стратеги, тактикийн сургалтыг тогтмолжуулж, албан бэлэн байдлыг хангах;
  • Зургаадугаарт, энэ онд зохион байгуулагдах цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурлын аюулгүй байдал хамгаалалт, зохицуулалтыг  өндөр түвшинд төлөвлөж зохион байгуулахад цагдаа, дотоодын цэргийн байгууллага манлайлан ажиллаж, улс орноо олон улсад сурталчлан таниулах ажилд онцгой анхаарч ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07