Эрдэнэс Монгол нэгдлээс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд aurevastrellomia.com домэйн бүхий вэбсайт нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн нэр, лого болон байгууллагын нэр хүндийг хууль бусаар ашиглан иргэдийг төөрөгдүүлсэн, санхүүгийн луйврын шинжтэй мэдээлэл түгээж байгааг анхааруулж байна.
Дээрх вэбсайт нь “Эрдэнэс Монгол” нэгдэл, түүний бүрэлдэхүүн компаниуд, мөн албан ёсны төлөөлөгчийн газруудтай ямар ч хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Манай зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн аливаа хөрөнгө оруулалтын санал, уул уурхайн төсөлд оролцох уриалга, ногдол ашиг амласан мэдээлэл, санхүүгийн төлбөр, шилжүүлэг шаардах ямар нэгэн санал огт гаргаагүй болно.
Иймд иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүд уг вэбсайт болон түүнтэй холбоотой аливаа сувгуудаар ямар ч хэлбэрээр харилцахгүй байх, хувийн мэдээлэл, банк санхүүгийн мэдээллээ өгөхгүй байх, мөн ижил төрлийн луйврын шинжтэй үйлдэлд сонор сэрэмжтэй хандахыг зөвлөж байна.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн албан ёсны мэдээ, мэдээлэл нь зөвхөн дараах албан ёсны сувгуудаар дамжин олон нийтэд хүрдэг болно. Үүнд:
Вэбсайт: www.erdenesmongol.mn
АДМИН







Нийгэм







