Dark Light
Нийгэм | 2026-01-16

СОР17 ДЭД ХОРООДЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах Үндэсний хорооны Дэд хороодын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж, нийт 12 дэд хорооны дарга нар оролцов.
Хуралдааны үеэр энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын явц, ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлууд, төсөв санхүүжилттэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.
Дэд хороодын ажлын уялдаа холбоо, мэдээллийн солилцоог сайжруулах, тодорхой орны визний асуудалд онцгойлон анхаарах, зочид буудал, хоол, хүнсний хангамжийг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, албаны вэбсайт идэвхжүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг хуралдаанаар онцлон хэлэлцэж, тодорхой чиглэл, үүрэг даалгаврыг дэд хороодын дарга нарт өгөв.
Хуралдааны төгсгөлд, 2026 оны нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулж, батлах асуудлыг дараагийн хурлаар авч хэлэлцэх чиглэл өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07