Dark Light
Нийгэм | 2026-01-16

ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:   
 
17-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 
 
2026 оны 01-р сарын 16-ны 20 цагаас 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.    
 
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -43...-48 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -36...-41 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -30...-35 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -18...-23 градус, бусад нутгаар -25...-30 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9...-14 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн байна.   
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -36...-38 градус, бусад хэсгээр -28...-30 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -36...-38 градус, өдөртөө -23...-25 градус хүйтэн байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -37...-39 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.
 
2026 оны 01-р сарын 18-наас 2026 оны 01-р сарын 22-нг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  
 
18-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 18-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нийт хугацаанд хүйтний эрч хадгалагдаж, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -45...-50 градус, өдөртөө -35...-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -18...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07