2026 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бусдын үйл ажиллагаанд хөндлөнгөөс бүү оролц. Болчимгүй үгээр хүнийг бүү гомдоо. Мөн үүний эсрэгээр таныг гонсойлгох үйлдэл хийсэн хүнд хариуг нь барилгүй, зүгээр л тоохгүй өнгөрөө. Хэлсэн үгнээсээ буцах нь хайртай хүнээ гомдоох шалтгаан болно. Хэн нэг хүнээс хэт их зүйлийг хүлээгээд хэрэггүй. Гэхдээ ойр дотнын хүмүүстэйгээ ойр байх нь амжилтын түлхүүр байх болно.
Үхэр: Од эрхсийн зүгээс үйл ажиллагаагаа идэвхжүүлж, сонголтоо өргөжүүлэх боломжийг танд өгч байна. Бүх зүйл цаг нь ирэхээр байх ёстой байрандаа очих тул өөрийн зүрх сэтгэлийг хуурахгүй явж байгаа бол зөв алхам хийж байна гэсэн үг. Зарим үед нүдээ аниад хувь хүний зөв боловсон байдалдаа анхаарвал хэцүү зүйл ард хоцорно. Таныг зовж явах үед түшээд авах найз нөхөд хир олон байна. Түүгээр өөрийн амьдарч буй мөн чанарыг үнэлж болно.
Ихэр: Гэр бүлдээ ихэнх цагаа зориул. Хэрвээ таны амар тайван байдлыг алдагдуулж буй мэт санагдвал хайр дурлалын харилцаандаа анхаарал хандуул. Гэр бүлдээ ахуйн хэрэгцээтэй, өндөр үнэтэй бус зүйл худалдаж авах нь таатай байна. Орон байрандаа цэвэрлэгээ хийснээр илүү үр бүтээлтэй зохион байгуулалтад ороход тусална.
Мэлхий: Уран бүтээлч хүмүүсийн бүтээн туурвих мэдрэмж нэмэгдэнэ. Уйтгартай амьдралын хэм маягийг өөрчлөх, сэтгэл татам хэн нэгэнтэй уулзах магадлалтай. Гэхдээ яарсан, бодлогогүй зүйл хийх хэрэггүй. Зарим хүмүүст тогтворгүй байдал илрэх боловч ойр дотнын хүндээ найдаж болно. Танд сайн шийдэл зөвлөж чадах дотнын найз нөхөдтэйгөө ярилцаад үзэхэд гэмгүй үе.
Арслан: Чухал зорилгынхоо төлөө бусадтай хамтрах ажлаа хэцүү үүрэг хариуцлага бус хөгжилтэй цаг үе гэж хүлээн ав. Үргэлж эрч хүчтэй байдаг хүмүүс энэ өдөр аль болох тайван байвал нэлээд үр ашигтай байна. Мөн та хүндтэй зочин хүлээж авахаар төлөвлөж байгаа бол бэлтгэлээ хийх цаг болсон байна. Найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх сайхан байна. Гэр бүлийн гишүүддээ анхаарал тавьж, юу хэрэгтэй байгааг анхаараарай.
Охин: Өдөр тутмын үйл ажиллагаанд зарим харилцаа холбоо бүрхэг байх нь таагүй нөлөөлнө. Та хайртай хүнээ баярлуулахыг илүүд үзнэ. Та хоёрын харилцааг бат бөх болгон, цаашдын амьдралыг гэгээлэг болгох зүйлийг бодож ол. Танд атаархдаг хэн нэгэн замд тань хөндөлсөн гарч ирэх магадлалтай. Өөрийн үнэ цэнтэй зүйлийг хамгаалахад хэзээд бэлэн байгаарай. Хүйтэнд даарахаас болгоомжил. Гадаад үзэмж эрүүл мэндээ анхаар.
Жинлүүр: Гэртээ хэрэгтэй эд зүйл худалдан авахад таатай өдөр. Мөн уран бүтээлч хүмүүсийг од эрхэс ивээж байна. Урлагийн бүтээлийг туурвихдаа чин сэтгэлээ гарга. Энэ нь танд ч бусдад ч сэтгэлийн амар амгалан байдлыг өгнө. Хэт ажиллах, ядрахаас болгоомжил. Хэрвээ цаг агаар сайхан байвал орой дулаан хувцаслаад агаарт алх.
Хилэнц: Дотоод сэтгэлээ сонсох өдөр. Дэмий шаналалд автахын оронд өөрийн мэдрэмжүүдийг анхаар. Эргэн тойрондоо өөрийгөө ил тод илэрхийлэх сонирхолтой байх нь илүү их эрч хүчийг бий болгоно. Ойр дотнын хүмүүс өнөөдөр таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүл. Амралтын өдөр үр хүүхдүүдтэйгээ тоглох цаг гарга. Мөн гэр бүлд байгаа шийдэх ёстой асуудлыг хойшлуулж хэрэггүй.
Нум: Бусад хүмүүс танд урьд өмнө бодож байгаагүй санал тавивал бүү гайхаарай. Зарим хүмүүс таалагдахгүй байсан ч та нээлттэй, илэн далангүй байж, бусдад урам зориг хайрлаарай. Бодит амьдрал дээр тохиолдох бүх зүйл дээр өөрийн итгэл үнэмшлээ хадгал. Хайр сэтгэл тань романтик орчныг үгүйлж байгаа бол хайртай хүнтэйгээ оройг сайхан өнгөрөөгөөрэй. Хэрэв олон нийтийн арга хэмжээ нэн шаардлагагүй бол гэр бүлийнхэн болон хамгийн хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөх боломж гарга.
Матар: Ямар ч үед саад бэрхшээл учрахгүй байх нь ховор тул өөрийгөө зоригжуулан урагшаа тэмүүл. Хувийн эрх ашгаа хамгаалахыг хүсэх нь бусдыг бухимдуулах шалтгаан болно. Бүх зүйл дээр өөрийгөө голох гээд хэрэггүй. Мөн бүх хүн төгс биш гэдгийг ухаарах хэрэгтэй. Байгаа зүйлийнхээ сайн талыг л олж хар. Гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага дарамт мэт санагдана. Гэхдээ хайртай хүнээсээ уучлал гуйхаас бүү нэрэлх.
Хумх: Мэргэжлийн чиглэлээр өөрийн хүч хөдөлмөрөө үнэлүүлэхийг хүсэх бололтой. Харин танд атаархагч нар хаа сайгүй байгааг бүү март. Ажлын ачаалал дунд та бие сэтгэлээр ядрах тул эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөе. Дасгал хөдөлгөөн болон бодох бясалгах зэрэг нь сэтгэлийн тайвшралыг бий болгоно. Хэт их ачаалалтай ажлын хуваариа өөрчил. Аливаа зүйлийг хэтрүүлэх нь эрүүл мэнд болон амьдралын чанарт муу нөлөөтэй байх болно.
Загас: Сэтгэл санаа амрах хандлагатай байна. Гэхдээ ирээдүйн сайхан амьдралаа та өөрөө л бүтээх тул сэрэмж болгоомжтой байж, аливааг гэгээлэг талаас нь хэт бодохоо хязгаарла. Бүх зүйлд энхийг сахиулагчийн дүрд хувирах хэрэггүй. Өнөөдөр гэр орны хойшлуулж болшгүй ажилд анхаарлаа хандуулаарай. Нөхцөл байдлыг зөвөөр ойлгохыг хичээвэл та ойр дотнын хүмүүсээ өөрийн талд оруулж чадах болно.
АДМИН







Нийгэм







