Dark Light
Нийгэм | 2026-01-17

УЛААНБУРХАН: БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД ГУРВАН ХҮН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Улаанбурхан өвчний батлагдсан 13917 өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байгаа аж. Үүнээс 11427 тохиолдол нийслэлд бүртгэгдсэн бол 2485 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл, 0-4 насны 3274, 5-9 насны 1906, 10-14 насны 5179, 15-19 насны 1745 хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн байна. Тэгвэл биеийн байдлын тухайд нийслэлд дунд найман хүн байгаа бол хүнд нэг хүн байна. Харин орон нутагт биеийн байдал дунд найман хүн, хүнд хоёр хүн тус тус эмчлүүлж байгаа ажээ.
 
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулав. Иргэд тодруулж, лавлах зүйл байвал 100,119, 72224444 утсанд хандан зөвлөгөө, мэдээлэл авч болно.
May be a graphic of map, blueprint and text that says

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07