Улаанбаатар хотын агаарын чанар олон улсын нэр хүндтэй IQAir вэб сайтын мэдээллээр дэлхийн хотуудын дунд 80 дугаар байрт бичигдэж байна.
Харин үүнээс хоёр жилийн өмнө буюу 2023 оны нэгдүгээр сард нийслэл хот агаарын бохирдлын түвшнээрээ 2, 3 дугаар байрт жагсаж, эрүүл мэндэд нэн аюултай “улаан” түвшинд хүрч байсан нь олон нийтийн анхаарлыг татаж байв.
Сүүлийн жилүүдэд агаарын чанарыг сайжруулах чиглэлд тодорхой арга хэмжээ хэрэгжсэн ч улирлын чанартай бохирдол, нүүрс түлэлт, авто тээврийн нөлөө бүрэн арилаагүй хэвээр байна. Мэргэжилтнүүдийн зүгээс агаарын чанар харьцангуй сайжирсан үзүүлэлт ажиглагдаж байгаа ч энэ нь урт хугацааны тогтвортой үр дүн биш бөгөөд бодлогын цогц шийдэл шаардлагатайг онцолж байна.
Иргэдийн хувьд агаарын чанарын мэдээллийг тогтмол хянах, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь чухал хэвээр байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







