Dark Light
Нийгэм | 2026-01-17

“УРТ ЦАГААН” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн хуучин барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналд үндэслэн хотын төвийн төлөвлөлтийг шинэчилсэн цогц бүтээн байгуулалт хийсэн билээ. Уг төслийн хүрээнд далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн барилгыг барьж байгуулсан юм.

Нийт 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг 2025 оны наймдугаар сард бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгсөн бол өнөөдөр гурван давхар шинээр баригдсан үйлчилгээний төвийн барилга болон 109 автомашины багтаамжтай далд зогсоолыг улсын комисс албан ёсоор хүлээн авлаа.

Шинэ барилга нь архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан загвартай бөгөөд хотын төвийн өнгө төрх, нийтийн орчны зохион байгуулалтад эерэг өөрчлөлт авчирч буйгаараа онцлог юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат нар бүтээн байгуулалтын явц, ашиглалтад орсноор бий болох давуу талуудын талаар иргэдэд мэдээлэл өгч, газар дээр нь танилцлаа.

“Урт цагаан” үйлчилгээний төв, цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолбор нь иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хотын төвийн автомашины зогсоолын ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой хэмээн албаныхан онцолж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07