Dark Light
Нийгэм | 2026-01-17

“102 POLICE” АППИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЖ ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

“102 POLICE” АППЛЕЙКШНЭЭР ЗӨРЧИЛ МЭДЭЭЛСЭН ИРГЭНД ТОРГУУЛИЙН УРАМШУУЛЛЫГ 2026 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДӨРТ БАГТААН ОЛГОНО

“102 Police” апплейкшнээр дамжуулан зөрчил мэдээлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэдэд олгох торгуулийн урамшууллыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан олгохоор болжээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдэд торгуулийн дүнгийн 20 хүртэлх хувиар урамшуулал олгох боломжтой байдаг. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дүгээр тогтоолоор “Зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгох журам”-ыг баталж, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн юм.

Тус журмын дагуу “102 Police” апплейкшнээр зөрчил илгээсэн иргэдэд олгох урамшууллыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө олгох бөгөөд үүнтэй холбогдуулан урамшуулал хүлээн авах иргэд өөрийн банкны дансны IBAN дугаараа бүртгүүлэх шаардлагатайг холбогдох байгууллагаас мэдээллээ.

Иргэдийг зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийг идэвхтэй өгч, нийгмийн хэв журам сахиулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07