Орон нутагт 2026 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12:00 цагийн байдлаар Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Цаг агаар 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Бусад нутгаар цаг агаар хэвийн, цас ороогүй, хаагдсан зам, даваа байхгүй байна.
Жолооч нарт зөвлөмж:
-
Хүйтний улиралд зориулагдсан дугуй ашиглан зуны дугуйгаа солих
-
Түлш, шатахуун хангалттай авсан байх
-
Онцын шаардлагагүй бол шөнийн цагаар холын замд гарахгүй байх
-
Холын гэрлээ зөв ашиглах
-
Нойр дутуу, их ядарсан, согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх
Эдгээрийг анхаарч, замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







