Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр явган хүний зам дээрх нөхцөл байдлыг онцлон анхаарууллаа. Тэрбээр “Скүүтэр, унадаг дугуй, мопед явган хүний замаас буух ёстой. Явган хүн тайван алхах боломжгүй болж, дугуйчид хойно, урдаас сүлжилдэж явган зорчигчийг гэмтээх, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулах тохиолдол нэмэгджээ” гэж онцолсон байна.
Тиймээс А.Баяр төрийн байгууллагууд өөрсдийн хариуцсан зохицуулалтыг хийх, явган замын стандартыг сахиулах аяныг эхлүүлэх шаардлагатайг дурдаад байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







