Dark Light
Нийгэм | 2026-01-17

ДАРХАДЫН ХОТГОРТ -50 ГРАДУС ХҮРЧ ХҮЙТЭРНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хадгалагдах төлөвтэй байна.

2026 оны 01-р сарын 17-ны 20 цагаас 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  • Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн зарим газраар, өдөртөө Улз, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.

  • Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

  • Агаарын температур:

    • Шөнөдөө: Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -47...-52°C; Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -39...-44°C; Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -33...-38°C; говийн өмнөд хэсгээр -24...-29°C; бусад нутгаар -30...-35°C

    • Өдөртөө: Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -35...-40°C; Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27...-32°C; говийн баруун өмнөд хэсгээр -17...-22°C; бусад нутгаар -22...-27°C

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -40...-42°C, бусад хэсгээр -33...-35°C, өдөртөө -27...-29°C.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -39...-41°C, өдөртөө -28...-30°C.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -39...-41°C, өдөртөө -28...-30°C.

2026 оны 01-р сарын 19-нөөс 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • Нийт хугацаанд цас орохгүй.

  • Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

  • Хугацааны эхээр хүйтний эрч хадгалагдана:

    • Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчир: шөнөдөө -45...-50°C, өдөртөө -35...-40°C

    • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий: шөнөдөө -39...-44°C, өдөртөө -28...-33°C

    • Говийн өмнөд хэсэг: шөнөдөө -20...-25°C, өдөртөө -13...-18°C

    • Говийн хойд хэсэг: шөнөдөө -26...-31°C, өдөртөө -18...-23°C

    • Бусад нутгаар шөнөдөө -31...-36°C, өдөртөө -22...-27°C

  • 21-ээс нутгийн баруун хэсгээр, 22-ноос нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00