Dark Light
Нийгэм | 2026-01-17

ХОНЬ: ГЭНЭТИЙН ЗОЧНЫГ БҮҮ ТӨВӨГШӨӨ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Гэр орныхоо ажил төрлийг хийж байхад сэтгэл санааны тогтворгүй байдал нэмэгдэж болзошгүй. Үл ялих тааламжгүй явдал эсвэл урдаас тооцоолоогүй зардлууд гарч мэднэ. Үүнд бэлтгэлтэй бай. Эс тэгвээс сэтгэл санаа тавгүйрхсэнээс эрүүл мэнд муудаж болно. Дотнын танил эсвэл гэр орныхонтойгоо харьцаагаа муутгахгүйн тулд ялихгүй юманд анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. Гэнэтийн зочныг бүү төвөгшөө.

Үхэр: Өнөөдөр од эрхсийн нөлөөг ашиглан бясалгалаар хичээллэвэл анхаарал төвлөрүүлэхэд их тустай. Энэ өдөр урам зориггүй байгаагаа мэдэрвэл ихэнх цагаа гэртээ өнгөрүүлсэн нь дээр. Эцэг эх, ах дүүсийн хүмүүстэйгээ харилцах харилцаанд саад учирч, маргаан үүсэж болзошгүй. Эцэг эх үхрийнхэн үр хүүхдүүддээ гэрийн ажил хийхийг зааж сурга. Аливаа амьдралыг босгоход хүн болгон гар бие оролцох хэрэгтэй гэдгийг тэдэнд зөвөөр ойлгуул. 

Ихэр: Тохиолдол бүрд өөрийн давуу боломжуудыг ашиглахад бэлэн бай. Дур булаам хүмүүс бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхэд амар байх болохоор гадаад үзэмжээ анхаар. Хайр дурлалын харилцаа мөрөөдөл мэт үргэлжлэх ч бодит бус өнгө аяс чамгүй байгааг анхаар. Харин удаан хугацаанд үргэлжилж буй хайрын харилцаа итгэлтэй хэвийн байна. Өнөөдөр боломжтой бол сайн унтаж амраарай. Хэрэв та өөрийн аз жаргалыг хаана байгааг харж чаддаг бол энэ өдрийг гэртээ өнгөрөөгөөрэй. 

Мэлхий: Ихэнх тал дээр эсрэг агуулгатай байх ч гэгээлэг мэдээ ирнэ. Харин зарим хүмүүс таны ажлын ачааллыг нэмэгдүүлэх магадлалтай. Сэтгэлд дарамттай байсан ч уян хатан бай. Найз нөхөдтэйгөө ярилцах цаг гарга. Яг одоо ашиггүй байсан ч нөхөрсөг байдал танд тийм ч их төвөг удахгүй. Бусдын дотоод сэтгэлийн нууцыг олж харах чадвартай байна. 

Арслан: Эрч хүч нэмэгдэх тул ихэнх хүмүүс өөдрөг сэтгэлтэй, итгэл найдвар болно. Ганц бие хүмүүст жинхэнэ хайрын мэдрэмж төрнө. Хайрынхаа төлөө гаргах зүтгэл танд гэнэтийн бэлэг авчирч магадгүй. Романтик дурлалын сум таныг онилж байж ч магадгүй. Шинэ сонирхолтой өөрчлөлт таны амьдралд сэтгэлийн таашаал авчирна.

Охин: Найзууд болон гэр бүлтэйгээ ямар нэгэн баярт очно. Харилцаа холбоонд хов живийн бус байдлаар өөрийн бодлыг ойлгомжтой илэрхийл. Өөрийн бодол санаагаа цэгцэлж, дотоод хүнээ сонсох цаг иржээ. Аж амьдралдаа түгшүүр, стрессийг мэдэрнэ. Амьдралын төлөө чадахаасаа чадахгүй хүртэл хичээх таны зүтгэл их байна. Мэргэжлийн туслалцаа үзүүлэх, санхүүгийн зөвлөгөө өгөх хүн олж чадвал санаа зовоосон асуудлаа даван туулж чадна.

Жинлүүр: Өнөөдөр итгэл, хайраар бат бөх холбоо үүсгэж чадна. Гэвч юуны түрүүнд өөртөө шударгаар хандах шаардлагатай. Хэрвээ танд эргэн тойронд байгаа бүхэн чинь таалагдахгүй байгаа бол өөрийнхөө хийх дуртай зүйлийг эрж ол. Харилцаанд ээдрээтэй зүйлүүд гарч ирснээр хурц уур амьсгалд шахагдана. Хэрвээ хайрын харилцаагаа нэлээд асуудалд орсон гэж үзэж байвал нухацтай хандан, зөв шийдвэр гарга. 

Хилэнц: Үр хүүхдүүдтэйгээ харьцах харилцаа туйлын сайн байна. Ойр дотнын хүнээсээ тааламжтай сайхан бэлэг авч магадгүй. Тэмдэглэлт үйл явдал болбол найз нөхдөө гэртээ урьж сайхан хоол ундаагаар дайлж зугаацах, тэдэнд бэлэг өгөх талаар төлөвлө. Гэхдээ санхүүгийн байдлаа эргэн нэг хар. Ялангуяа таны хуримтлал бага байгаа бол сайн анхаарч үзэхэд гэмгүй. Сүм хийдэд очвол зохистой цаг үе. 

Нум: Цагийг аль болох тайван амарч өнгөрөөхийг хичээ. Үр хүүхдийнхээ төлөө илүү ачаа үүрч, тэдний сурлага хүмүүжилд сайн анхаар. Дуулгаваргүй өсвөр насны хүүхэдтэй харьцахад тэсвэр тэвчээр хэрэгтэй болно. Хэрвээ сэтгэл тань тайван бус байвал ойр дотнын хүнтэйгээ энэ тухай ярилц. Та эргэн тойрныхондоо хачин хандаад байвал дотнын харилцаагаа тогтвортой байлгах хэцүү байна.

Матар: Энэ өдөр өөрийгөө өөрчлөн шинэчлэх, алдаа дутагдлаа засах зэрэгт таатай байна. Та амьдралынхаа мөн чанар, өөрийнхөө хэн гэдгийг мэдрэх тул аз жаргалтай байна. Та бусдад хайрлагдаж, хүндлэгдэх болно. Таны найз нөхдөдөө хүргэх тус өчүүхэн мэт санагдсан ч авч байгаа хүндээ асар том зүйл гэдгийг ойлгоод баяртай байх болно.

Хумх: Амралтын өдрөө өөрийнхөө чадварыг шударгаар үнэлж, төлөвлөгөөгөө гүйцээхэд зориул. Аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандахаас сэрэмжил. Хүнд хэцүү асуудлуудад тэвчээртэй хандаж чадвал аяндаа шийдэгдэх болно. Өмнө нь очиж байгаагүй газар очиж сэтгэлээ сэргээ. Өөрийнхөө амьдралд талархан, дэлгүүр хэсэж дуртай зүйлээ худалдан ав. Мөн сайхан амттай хоол идэж өөртөө урам зориг өгөхийг хичээ. 

Загас: Өдөр тутмын ажлаа хийх болон гэр бүлийн асуудлаа шийдвэрлэх өдөр. Хувийн уулзалт зохион байгуулахад тохиромжтой бөгөөд гэр оронд тань эмх цэгц, амар амгаланг өгч чадна. Хэрвээ энгийн амар амьдрах хүсэлтэй бол хувийн эд зүйлсээ эмхэл. Шүүгээнээсээ хэрэггүй зүйлсээ гаргаж хаяснаар амьдралыг энгийн хялбар болгоно. Өнөөдөр бодол санаагаа цэгцэлж, төлөвлөгөө зохиохын тулд ганцаараа цагийг өнгөрөөхөд таатай байна


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07